2025.06.19

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хүн Төрийн албаны шалгалт өгөхөд хэцүү, тодорхой тохируулгатай байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хөндөж ярьсан УИХ-ын дарга Д.Амарбаясгаландаа их баярлалаа. Уг нь Төрийн албаны зөвлөлийндарга байсан боласуулт байлаа. Гурваннэр дэвшигчээс 2 асуулт асууна. Маш тодорхой хариулаад өгөөрэй.

ТАЗ ажиллагсдын орон тоо 100% бүрдсэн. Эмэгтэй 64%, эрэгтэй 37% гэж байна статистик дээр. Энэ зөв үү? Маш олон эмэгтэйчүүд ажилладаг юм уу? ТАЗ-өөс үүнийг тодруулмаар байна. Удирдах албан хаагчид 7,5, гүйцэтгэх албан хаагчид 81,7, туслах албан хаагч 10,7 гэж байгаа юм. Энэ ажиллагсад дунд ТАЗ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юу?

Хоёрдугаарт, энэ жил 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Халамж биш, халамжаас илүү хөдөлмөрлөдөг нийгэмд гардаг, хүртээмжийн асуудлыг нь шийдэж өгье өө гэдэг дээр. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албаны шалгалт өгөхөд хэцүү байдаг. Энэ тухай бүх иргэд хэлдэг. 2 шатны шалгалт өгдөг. Мэдээж тохируулгатай шалгалт авах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс. Та бүхэн сонгогдвол энэ тал дээр яаж ажиллах вэ? Гурван гишүүний намтартай танилцахад гурвуулаа энэ тал дээр ажиллах боломжтой гэж харж байгаа.

Ардчилсан Монгол Улсын хамгийн эрхэм зүйл бол хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх, ёстой, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ тэгш оролцоог хангахын тулд юу хийх ёстой вэ? Та бүхэн саналаа хэлээрэй. ТАЗ мөн ялгаагүй хуулиа биелүүлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд 25-аас дээш ажиллагсадтай л бол тэр 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой. Энэ хуулийг ТАЗ өөрөө биелүүлж байгаа юу?

Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн