УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Нэр дэвшиж байгаа С.Магнайсүрэн өчигдөр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу олон нийтийн сонсголоор орж, асуулт хариулт явагдаж дэмжигдсэн. Төсвийн байнгын хороогоор дэмжигдээд ороод ирж байгаа. Өчигдрийн сонсгол дээр болон өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байгаа гишүүдийн хэлэлцүүлгийн явцаас харахад С.Магнайсүрэнгтөрийн ажлын албаны дадлага туршлагатай, хараат бусаар о, ажиллаж чадах шалгуур хангасан хүн гэж ихэнх нь дэмжиж байх шиг байна. Тийм учраас УИХ-ын зүгээс ч гэсэн олон нийтийн зүгээс өөрт чиньнэлээн их дэмжлэг байгаа. Үүний цаана хариуцлага байгаа гэдгийг санаж ажиллах нь зүйтэй байх. Аудитын байгууллага 3 зарчим дээр л тулгуурладаг. Аудитын үйл ажиллагаа хараат бус, ил тод, бие даасан байх ёстой. Үүн дотроо хараат бусаар ажиллах энэ зарчмын талаар гишүүд их олонтоо ярьсныг үйл ажиллагаандаа сайн хэрэгжүүлж, энэ чиглэлээр сайн мөрдөж ажиллах хэрэгтэй. Нөгөө нь ил тод байдал байгаа юм.
Аудитын тайлан мэдээллүүдэд олон шийдвэр гардаг. Эдгээр тайлан шийдвэрүүдийг ил тод болгож, иргэд олон нийт үүнтэй танилцдаг, бүгд мэддэг байхюм бол төсөвт байгууллага, төрийн байгууллагуудын хяналт шалгалтад иргэдийн оролцоо аяндаа нэмэгдээд ирнэ. Үүн дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн аудитын байгууллагын учир дутагдалтай хийж ирсэн нэг ажил бол Шилэн дансны тухай асуудал байгаа юм. Энэ Шилэн дансны тухай хуулиар ёстой. Энэ хуулийн хэрэгжилтийг аудитын байгууллага хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл "Шилэн Цогоо" энэ ажлыг л өмнөөс нь хийгээд яваад байгаа. Ер нь "Шилэн Цогоод "аудитын байгууллагад цалин өгөх хэрэгтэй байгаа шүү. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Ил тод байдал та бүгдийн ажлын нэг үндэс болно. Хоёрдахь аудитыг хараат бусаар ажиллуулахад мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах ажлыг танай байгууллагаас эхэлбэл хамгийн үр дүнтэй болно гэж хараад байгаа юм.