Ц.Идэрбат: Эвсэлийн Засгийн газар баялгийн сангийн асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэдэг ийм одоо хөтөлбөр байгаа энэ хөтөлбөрийг батлахад АН хүн нам хамтарч баталсан.Засгийн газрынэнэ үйл ажиллагааны хөтөлбөр цаашаа үргэлжлээд явах юм байна. Гэхдээ бүтцэд өөрчлөлт орчихсон.Үндэсний эвсэл орохгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм шиг байна. Иргэний Зориг Ногоон нам ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дээр хэрхэн ямар байр суурь баримталж ажиллах юм бэ. 2024 оны сонгуульд бид бүхэн энэ баялгийн сангийн асуудлыг л ярьж орсон. Монголын ард түмэн баялагтаа эзэн болчих юм байна гэсэн ийм горьдлогоор сонгуулийн үр дүн гарсан гэдэгт би итгэлтэй байдаг. Одоо ч үүнийг ард иргэд ярьдаг. Үүн дээрМонгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн байна,сая шинээр томилогдож байгаа сайд нарт энэ баялгийн сангийн асуудал дээр олигтойхон шиг ажиллаарай гэж үүрэг даалгавар өгсөн гэжойлголоо. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд энэ ажлыг бас эхлүүлэх гэж бас нэлээдгүй ноцолдсон. Их ч дайсантай болсон байх.
Г.Занданшатар дарга Ерөнхий сайдаар томилогдохдоо үргэлжлүүлж ажиллана гэдэг ийм зүйлийг хэлсэн. Энэ эвслийн Засгийн газар Иргэний зориг ногоон ном баялгийн сан дээр ямар байр суурьтай байгаа вэ. Баялгийн сан ярихаар бүгдээрээ л дэмжинэ гэдэг болсон байна. Бодитой үр дүн гаргамаар байна. Тэгээд баялгийн сангийн асуудал ярихаар 2,3 орд ярьж хэрэлддэг, түүгээрээ том асуудлыг саармагжуулдаг. Миний хувьд Их хурлын даргад болон Ерөнхий сайдад юу хэлэх гэж байна вэ гэвэл, энэ баялгийн сангийн асуудал буюу Монголын стратегийн 16 орд, түүний цаана байгаа 30 гаруй ордыг баялгийн сан руугаа авчрах энэ үйл явцыг УИХ дээр сардаа юм уу, улиралдаа байдаг юм уу Ерөнхий сайдын цаг дээр танилцуулга хийж байгаач.
Үнэхээр энэ ажил явж байгаа юм уу, үгүй юу гэдгийг танилцуулж ард иргэд, баялагтаа эзэн болж чадах эсэхийг дүгнээд явдаг баймаар байна гэж. Ард иргэд ч үүнийг шаардаж байгаа гэдгийг би бас хэлэх гэж байгаа юм. Ард иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт оруулах зүйл болбаялгийн сан. Өнөөдөр бид нар татвар, нийгмийн даатгал ярьж байна. Энэ чинь бол маш бага зүгээр нэг өдрийн хоолонд нь жоохон нэмэр болох төдий л юм. Гэтэл ард иргэд 2028 онд баялагтаа эзэн болчихсон байна гэж бодож 2024 оны сонгуульд орсон.

Сэтгүүлч