Говийн залуус арга хэмжээ зохион байгуулагдлаа
2024.09.16

Говийн залуус арга хэмжээ зохион байгуулагдлаа

Говийн залуус арга хэмжээнд 1000 залуучууд хамрагдаж, нутаг орондоо ирж, ажиллаж, амьдрахад ямар асуудал тулгамдаж байгаа болон үүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат оролцсон юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Нээлттэй Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говийн бүсийн залуучуудын хөгжлийн бодлогыг тодорхойлох, аж ахуй нэгж байгууллага иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдан борлуулах зорилгоор “ГОВИЙН ӨНГӨ-ГОВИЙН ЗАЛУУС” төсөл хөтөлбөр 3 өдрийн турш амжилттай боллоо.

”ГОВИЙН ЗАЛУУС” залуучуудын уулзалтанд Улс орны баялаг, ирээдүй болсон 1000 залуус хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Говийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг сонсох нь бидний үүрэг билээ. Долоон салбарын төлөөллийн залуус үзэл бодлоо илэрхийлсны БОЛОВСРОЛЫН САЛБАР дах хэлэлцүүлэгт Панелистээр оролцлоо.

Тус “ГОВИЙН ЗАЛУУС” 1000 залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийн үеэр “Говийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулга боллоо. Мөн Дундговь аймгийн “Хүний нөөцийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй төгсөх курсийн оюутнуудад “Сургалтын төлбөрийн тэтгэлэг, Төрийн албан хаагчдад Магистр, Ахисан шатны сургалтын тэтгэлэг, Эрүүл мэндийн дэмжлэг, Орон сууцны төлбөрийн дэмжлэгийг тус тус гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn