2024.09.03

Л.Мөнхбаатар: Хойд бүсийн хөгжлийг дэмжих ажил хөтөлбөрт тусгагдлаа

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн баталсан билээ. Энэ хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд дэвшилтэт өөрчлөлтийг авчрах учиртай. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн 4 жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэдгийг энэ удаагийн парламентын гишүүд чухалчлан үзэж, шийдвэрээ гаргасан юм.

Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүсийн хөгжлийг дэмжих ямар ямар ажил тусгагдсаныг онцолжээ.

Үүнд:

  • Мөрөн хотод 50мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах бэлтгэл ажлыг хангах
  • Эрдэнэт хотын доторх авто замын барилга угсралт, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг гүйцэтгэх
  • Ханх-Хатгал чиглэлийн авто замыг барих
  • Хутаг-Өндөр сумаас Бага-Илэнхийн хилийн боомт хүртэл 137км авто зам барих

Мөрөн - Их-Уул - Рашаант - Өлзийт - Хайрхан - Тэрхийн цагаан нуур" босоо чиглэлийн авто замыг барьж дуусгах зэрэг ажил тус тус тусгагдсан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn