2023.06.19
Азийн хөгжлийн банк аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө оруулна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.06.15) Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.