2022.05.20

Б.Бат-Эрдэнэ: Олон улсын тээврийг хийхэд нийслэлээр хэрхэн дайрч өнгөрөх вэ?

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

ОУ-ын тээвэрлэлтийн аюулгүй байдалтай холбоотой , хойноосоо урагшаа тээвэр хийхэд Улаанбаатар хотоор яаж дамжин өнгөрөх вэ. Дарханы зам 4 эгнээ болно гэж байгаа, Алтанбулаг, Замын-Үүд чиглэлд стандартын дагуу ямар зам хийх вэ. Мөн жолооч нарыг бэлтгэж байгаа сургалтын тогтолцоонд анхаарах хэрэгтэй байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин 2-р эгнээ дээр бүгд явж байна, тэгээд буруу талаар гүйцэж түрүүлэхээс өөр аргагүй болгодог. Зам тээврийн ослоор маш олон хүн амь насаа алдаж байна. Иймд Зам тээврийн яам, БЯ гэх мэт газрууд хамтарч, үр дүн гаргах ажил хийх хэрэгтэй байна. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.     

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn