2022.05.20
Б.Баярсайхан: Хүүхдийг автозамын осол, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Хуулийг дэмжиж байна. Харин дотооддоо зам тээврийн харилцаа ямар байна, зам тээврийн осолд маш олон иргэн, хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ асуудалд яаж анхаарах гэж байна, хүүхдүүдээ яаж хамгаалах вэ. Мөн зүүн, баруун гарын дүрмийн асуудлыг шийдэх үү. Насжилт өндөр, хугацаа нь дууссан машин маш их байна. Хорт хавдар өвчлөлийн багагүй хувь үүнээс үүдэлтэй гэж мэргэжлийнхэн хэлээд байна, ингээд л үргэлжлээд байх уу. Мөн гаднаас хог болоод орж ирсэн машин ингээд явж байх уу.
Итгэмжлэлгүйгээр хэн ч хэний ч машиныг унах боломжтой болсон. үүнтэй холбоотой, зам тээврийн осол болоход эзэн холбогдогчийн тогтоож чадахгүй байгаа асуудал гарч байгаа, үүнийг яаж шийдэх вэ. Мөн Арц суурь боомтоос Шивээ хүрэн хүртэл төмөр замтай болох гэж байгаа. Энэ бол сайн хэрэг, үүнийг дагаад Загастайн даваа нилээн хөдөлгөөнтэй болно. Иймд энэ замын нэмэлт засварын ажил хийгдэх талаар салбарын сайд судална гэсэн. Энэ ажил хэзээ хийгдэж дуусах вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn