Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг танилцууллаа
2023.05.12

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг хийх, иргэдийн саналыг сонсох уулзалт Сонгинохайрхан дүүрэгт 3 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.

Уулзалтад дүүргийн 4 бүсийн 43 хорооны иргэд идэвхтэй хамрагдаж санал бодлоо солилцлоо. Иргэдийн зүгээс нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оруулсан парламент байгуулж сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, жагсаалтанд авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон хүмүүсийг оруулахгүй байхыг анхааруулж гишүүдийн эрх мэдлийн бууруулах зарчмыг зөв гэдгээ хэлж байв.

Тойргоос сонгогдох, жагсаалтаар сонгогдох гишүүдийн харьцааг зөв хангахыг анхааруулсанаас гадна гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна, ард түмний амьжиргаанд тогтолцооны өөрчлөлт чинь хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тодорхой асуулт асууж хариулт шаардаж байв.

УИХ-ын тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн санал, бодлыг сонсож нэгтгэн дүгнэх үүргийн дагуу уулзалт ажил хэрэгч өрнөлөө. Иргэдийн саналыг нэгтгэн хэлэлцүүлгийн үед тусган ажиллах болно.