Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал Налайх дүүрэгт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдаж, есөн дүүргийн Засаг дарга болон хэлтэс, албадын дарга нар цаг үеийн байдлаар мэдээлэл хийсэн юм.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал болж гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын тендерийн шалгаруулалтаа эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах, дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажлаа эрчимжүүлж, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өглөө.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06