Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.01.19

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

УИХ-ын тогтоолын төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

 

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзсэн тул тус хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн зорилтод казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn