Хөгжчихөөд казино байгуулдаг болохоос хөгжих гэж барьдаггүй
УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.10

Хөгжчихөөд казино байгуулдаг болохоос хөгжих гэж барьдаггүй

УИХ-ын нэгдсэн чуулган казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн тухайд О. Баасанхүү гишүүн казиног хаана барих, хэн хөрөнгө оруулж буй талаар талаар асуусан юм.

Түүнчлэн "Хөшигний цаана ярьсан юмыг чинь батлана гэдэг хэцүү байна шүү, хоёрхон аж ахуйн нэгжид казино барих юм бол судлагдсан байх ёстой. Тодорхой баримт тооцоо судалгаа байна уу? Малайз, Сингапур гэх орнууд азийн бар болсон хойноо казино байгуулсан. Хөгжчихөөд казино байгуулдаг болохоос хөгжих гэж барьдаггүй" гэв. Мөн хэний лобби болоод байна вэ, та нар намын санхүүжилтнэдээ казиногоос мөнгө авах гэж байгаа мэт бодогдохоор байна.  Хамгийн хар бизнес бол казино шүү" гэж саналаа хэллээ.