2022.11.17

Н.Наранбаатар:Орон нутгийн ямар боломж, хязгаарлалтыг хуулийн төсөлд тусгасан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Нэгжийн хуулиар орон нутаг концесс гаргах эрхтэй болчихсон. одоогоор хэрэгжээгүй явж байгаа. Харин энэ хууль гарч ирснээр орон нутаг концесс хэрэгжүүлээд, гэрээ байгуулаад тодорхой ажлуудаа хийгээд явах үүд хаалга нээгдэх үү гэсэн гол асуудал байна. Энэ хуульд орон нутгийн эрх үүрэг юу байна. Ямар тодорхой хязгаарлалт, боломжуудыг нээж өгч байна вэ?

Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн хүрээнд орон нутагт хийх маш их зүйл байдаг. Концесс болон тендерийн хуулиар л хувийн хэвшилтэйгээ харьцаж байлаа. Концессын хууль учир дутагдалтай байсан. Бараг худалдан авах үйл ажиллагааны тухай хуультайгаа адилхан. Цаашаа яаж эзэмших, яаж сонгон шалгаруулж, дүн шинжилгээ хийх нь тодорхойгүй байсан. Тиймээс энэ хуульд нарийн тодорхой зааж өгсөн байх гэж бодож байна. Тухайлбал хилийн боомтууд дагасан томоохон бүтээн байгуулалтуудыг зарим бүс нутагт хийх гэж байгаа юм.

Энэ дээр хувийн аж ахуй нэгжүүд хамтарч ажиллах сонирхол их байдаг. Жишээлбэл төмөр зам, авто зам дагасан терраминалуудыг хийх, нүүрс ачиж буулгах талбай, агуулах, зочид буудал, гуанз мөн хилийн боомтуудыг дагасан суурьшлын томоохон бүсэд олон хүн бий болж байна. Тэнд ямар ч засаг захиргааны нэгж байхгүй. Гэтэл эмнэлэг, цэцэрлэг байгуулъя гэсэн хувийн аж ахуйн нэгжүүд байдаг. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ? Энэ хуулиар нээлттэй болж чадах байгаа юу? Түүнчлэн зарим аж ахуй нэгжүүдтэй хамтраад аймаг орон нутаг өөрийн нэн хэрэгцээний бүтээн байгуулалтыг хийх сонирхолтой байдаг. орон нутаг өөрөө улсын төсөв харахгүйгээр бие даагаад хөгжих, эдийн засгаа тэлэх боломжуудыг уг хуулиар нээж өгсөн бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.