2022.11.15

Н.Наранбаатар: Даланзадгадын ДЦС барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Нэг бодит жишээ байна. Манай Даланзадгадын дулааны цахилгаан станц ашиглалтад орсон цагаасаа эхлээд доголдсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Шинэ станц барья гэхээр улсын төсөвт хүндрэлтэй учраас 3,4 жилийн өмнө бид орон нутагтаа гаргалгаа гаргасан. "Энержи ресурс" ХХК-тай хамтраад тэдний хөрөнгөөр 50мв-ын дулааны станц барихаар ярьсан. Тэдний зүгээс зураг төсвийг хөрөнгөөрөө гаргаад санхүүжилт нь тухайн үед 35 тэрбум байсан. Энэ төсвийг ч гэсэн “Энержи ресурс ХХК” гаргаад барья. 10-15 жил ашиглаад хэрэглэгчдээсээ зардлаа гаргаад аймагт шилжүүлж өгье гэсэн ийм хувилбарыг яриад одоо хүртэл эхэлж чадаагүй л яваад байна. Тэгэхээр ийм тохиолдолд энэ ажил яаж зохицуулагдаж явах вэ.

Орон нутаг хувийн хэвшилтэйгээ хамтраад өөрийнхөө дулааны эх үүсвэрийг шийдэх боломж байгаа юу? Энэ хуулиар ямар гаргалгаа гаргаж өгсөн бэ. Эсвэл уг хуулиар хааж байна уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.