2022.10.20
Тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо
Дархан-Уул аймаг, 19-р тойргийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодол, санал санаачилгыг сонсон, өөрийн хийж байгаа ажлуудаа танилцууллаа. /2022-10-19/
Иргэдийн хувьд:
- 1. Үнийн өсөлт тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт;
- 2. Ахмадуудын эмийн үнийн өсөлт;
- 3. Тэтгэвэр, Цалин гэсэн багц асуудлуудыг анхаарч өгөхийг хүсэж байлаа.
Тухайлбал, ээжийн маань сарын тэтгэвэр 528.000₮ байдаг. Энэ огцом үнийн өсөлтийн өмнө даралт, зүрхний эм, хүнсээ аваад сард 50-100 мянган төгрөг хадгаламждаа хийчихдэг байсан гэнэ. Одоо зөвхөн өдөр бүр уудаг даралт, зүрхний эмдээ сард хамгийн багадаа 280.000₮ зарцуулдаг болжээ.