Хөдөөгийн багт 4G сүлжээ нэвтрүүлж эхэллээ
2022.10.10

Хөдөөгийн багт 4G сүлжээ нэвтрүүлж эхэллээ

Хонгор сумын Зулзага багийн Шийр, Цагаан овоо, Мухарын гол зэрэг зуслангийн бүс нутагт Мобикомын 4G сүлжээ нэвтэрлээ.

Уг 4G  сүлжээний өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа бямба гарагт Хонгор сумын соёлын төвд боллоо. Сүлжээний нээлтийн ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Мобиком корпорацийн санхүү хариуцсан дэд захирал Ясүхико Фүкүй, Мобинет ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Идэрмөнх, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нарын хүмүүс оролцов.

Хонгор сумын иргэд өндөр хурдны өргөн зурвасын 4G сүлжээг ашиглан төрийн болон бусад хувийн хэвшлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, өөрийгөө хөгжүүлэх, цахим технологийг өдөр тутам ашиглах боломж илүү нээгдэж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn