2022.05.04
Б.Жаргалмаа: Нийгмийн даатгалын сангийн мөнгөн үлдэгдэл хэд байгаа вэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Эдийн засагчид манай улсын халамжийн бодлого эдийн засгийг унагаж байна гэж ярж байна. Манай улсад хэдэн хүн халамж авч байна. Өнөөдөр НД-ын санд хэдэн төгрөг байгаа вэ. НД-ын хуулийг хэзээ оруулж ирэх вэ.НД-ын сан удахгүй мөнгөгүй болж, ахмад настангуудын тэтгэврийг төсвөөс тавихад ойрхон байна гэж яригдаж байна. энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ.
Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn