2022.05.16

Гэнэт тэтгэвэрт гардаггүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд тэтгэвэрийн шинэчлэлийн дэмжиж байгаа нэгэн.

Тэрээр хэлэхдээ "Тэтгэврийн шинэчлэлийг улс төрчид яагаад хийхгүй хойш нь шидээд байдаг нь учиртай. Одоо тэтгэвэр авч буй ахмадуудаа илүү бодох уу(тэтгэврийг сан ирээдүйд эрсдэлд орох нь хамаагүйгээр одоо нэмэх), эсхүл одоо ид ажиллаж буй идэр залуусаа илүү бодох уу гэдэг дээр шийдвэр гаргах болдог учраас. Улс төрчийн хувьд 2 жилийн дараа сонгогдох нэр нүүрээ бодох уу, 20 жилийн дараа өнөөгийн залуусын тэтгэврийн санг баталгаатай, хүртээмжтэй байлгахыг бодох уу гэдэг асуудал. Шийдэж ядаад байх юмгүй л Танд санагдана. Гэвч 20 жилийн дараах сонгууль биш 2 жилийн дараах сонгууль бодож буй улс төрчдийн хувьд энэ бол “алцагнасан” шийдвэр. Тийм болохоор л сүүлийн 20 жил тэтгэврийн шинэчлэл явсангүй, сан ч энэ байдлаараа удахгүй дампуурах нь тодорхой дүр зураг харагдаж байна" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn