2022.03.03

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хөвсгөл аймагт ажиллаж байна

Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчинг сайжруулах, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, асрамжийн газарт олгож буй хувьсах зардлын хэмжээ, тулгамдаж буй асуудлуудаар Б.Жаргалмаа гишүүн өнөөдөр /2022.03.03/ Хөвсгөл аймгийн ахмадуудтай уулзлаа.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 55-аас дээш насны эмэгтэй, 60-с дээш насны эрэгтэй нийт 13,772 өндөр настан байдаг. Сүүлийн жил 19 суманд 22 ахмадын өргөө шинээр байгуулагджээ. Мөн аймгийн хэмжээнд ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг найман байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Ахмадууд уулзалтын үеэр дараах асуудлуудыг хөндөв:

-       Орон нутгийн ахмадын байгууллага тухайн орон нутгийнхаа төсвөөс санхүүждэг байдлыг улсын төсвөөс гаргах

-       Эрт тэтгэвэртээ гарсан 55 хүрээгүй иргэдийн асуудлаар хуулиндаа тусгах

-       Түлээ түлшний хөнгөлөлт хүүхэдтэй ахмадуудад өгдөггүй байдлыг өөрчлөх

-       Харьяалалгүй ахмадуудын асуудлыг шийдвэрлэх

-       Ахмадын зөвлөлийн даргын цалин урамшууллын асуудал

-       Ахмадын байгууллагын урсах зардлыг шийдэх

-       Ахмад настны шагнал урамшуулал зэрэг асуудлуудыг хөндөж, санал бодлоо илэрхийллээ.