2022.10.17

Дархан уул аймагт Олон улсын стандартад нийцсэн,1700 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай нээлтээ хийлээ

Тус аймагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь Улсын төсвийн 2,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан олон улсын стандартад нийцсэн 1700 хүний суудалтай ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ юм. Энэхүү хөл бөмбөгийн талбай /2022.10.16/-ны өдөр бүрэн ашиглалтад орж, албан ёсоор нээлт хийлээ.Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тус талбай нь тамирчдын хувцас солих өрөө, өндрийн гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөө зэрэг бүтээн байгуулалтууд бүрэн хийгдсэн. Хойшид олон улс, орон нутгийн чанартай томоохон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах бүрэн боломж бүрдэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn