Дархан хотод “Монгол-92” төгсөгчдийн спортын наадам боллоо
2025.04.29

Дархан хотод “Монгол-92” төгсөгчдийн спортын наадам боллоо

Сангийн сайд Б.Жавхлан санаачилж Үндэсний өв уламжлалаа дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнгөрөгч амралтын өдрүүдээр “Монгол-92” 1990, 1992 онд төгсөгчдийн спортын наадмыг зохион байгууллаа.

Тэрбээр "Цэц мэргэнээ сорихоор оролцож буй 11 багийн 70 гаруй харваачиддаа үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье. Манай 92 чуудын Үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол Улсын Үлэмж мэргэн Б.Ууганбаатар тэргүүтэй , хошой мэргэн 4, Улсын мэргэн 3, аймгийн гоц мэргэн 26 улс, аймгийн цолтой харваачид оролцож байна.

Та бүхний маань
Оноо мэргэн
Хараа хурц
Уухай цээл байх болтугай!" гэв.