УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тойрогтоо ажиллалаа
2022.10.10

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тойрогтоо ажиллалаа

Энэ үеэр Дархан хотод байгуулж буй спортын ордонтой танилцлаа.

Тэрээр Сангийн сайд Б. Жавхлангийн хамтаар тус ордны барилгын гүйцэтгэгч талыг байлцуулан газар дээр нь очиж үзсэн байна. Гүйцэтгэгч талаас шалтаг тайлбаруудыг хэлсэн ч нэг нааштай мэдээ нь энэ оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрөөс өмнө 2 спорт зал болон гадна талбайн тохижилтыг дуусган хэсэгчлэн нээх талаар амлалт өгчээ.

Орон нутгийн зүгээс давхар гүйцэтгэлийн хяналтыг тавьж  ажиллах болсон тул ажлын явцын талаар тухай бүр нь олон нийтэд мэдээлэх юм.
Үүний дараа "Дарханд үйлдвэрлэв" төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 200 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тус төвөөр дамжуулан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: ЖДҮ -г кластераар хөгжүүлэх, экспортын сувгийг нэмэгдүүлэхэд бага хүүтэй, урт хугатаатай зээл хэрэгцээтэй байгаа. Мөн Дархан, Сэлэнгийг бүс нутаг нь эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс болж байгаатай холбогдуулж хүнсний ногооны зоорийн аж ахуйг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох, малын гаралтай түүхий эдийг дэвшилтэт технологи ашиглан шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрийн зүгээс анхаарч ажиллана.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж байж ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжинэ гэж онцоллоо.