Боловсролын салбарын хүний нөөц, цалин хөлсөд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай
Хичээлийн шинэ жилийн баярын өдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 57 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-ын нээлтэд оролцлоо.
Энэ үеэр боловсролын салбарын багш ажилтнуудын хүний нөөц, цалин хөлсөд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж МҮЭ-ийн холбооноос нийт багш ажилтнуудынхаа тогтвортой ажлын байрны эрх зүйн байдал нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт санал шаардлагууд тавьж ажиллаж байгаа тухай хэллээ.

Тэрээр МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлагууд эхнээсээ үр дүнд хүрч, Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байрны баталгааг хангуулж, багш нарын цалингийн бүтцэд өөрчлөлт оруулан цалинг нэг сая төгрөгт хүргэж чадсан ч цаашид цалин хөлсийг илүү их нэмэгдүүлэх санал шаадрдлагыг Засгийн газарт дахин хүргүүлж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах орон сууцжуулах гэх мэт багш ажилтнуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байсаар байгааг онцолсон юм.


Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20