МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч даргатай уулзлаа
2022.02.28

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч даргатай уулзлаа

Өнөөдөр /2022.02.28/ МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Т.Батмөнхтэй уулзаж, ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Батжаргал, Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баярсайхан, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар оролцоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Ковид-19 Цар тахлын хүнд цаг үeд ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын цахилгаан, дулаан ус ашиглалтын зардлыг хөдөлмөр бүтээлийнхээ үр шимээр хариуцан ажилласан "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр"-ийн хамт олонд, ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс “Талархал”-ын бичиг гардууллаа.