МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзлаа
2022.05.02

МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзлаа

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭХ-ны хөгжлийн зорилтын хүрээнд нийслэлд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн амын тал хувийг эзлэх ажилчдын цалин хөлсийг өсгөх, амьжиргааны өртөг үнэ тарифыг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөл орчин аюулгүй байдлыг бий болгох, хотын иргэдийн ажиллаж амьдрах зөв дадал хэвшлийг бий болгох, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, орон сууцжуулах, цэцэрлэг сургууль, эмнэлгийн хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлаар шинэ шатанд хамтран ажиллах талаар санал дэвшүүлж ярилцлаа.

Мөн нийслэл, салбарын ҮЭХ-дын дарга нар салбар бүрт тохиож буй боловсрол эрүүл мэнд хувийн хэвшил, зам тээвэр, нийтийн үйлчилгээ, хот тохижилт, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдын өмнө тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

Нийслэл Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ МҮЭ-ийн Холбоо нийслэлийн хөдөлмөр эрхлэгчдийн дуу хоолойг бид сонсож гарц шийдлийг илүү өргөн далайцтай харж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал нийслэлчүүдийн ажиллаж амьдрах амьдралын өртөгийг даах цалин хөлсийг нэмэхэд эдийн засгийн эрх зүйн, дэд бүтцийн чадамжийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй стресс бухимдалгүй байх бизнес эрхлэх ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засаг хууль эрх зүйн хувьд хөгжих орчинг бий болгох зорилтууд дэвшүүлж байгаагаа илэрхийлж тодорхой тулгамдсан асуудлууд болон ирэх жилүүдэд нийслэлийн хөдөлмөр эрхлэгчдийн хөгжлийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.