МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал хийлээ
2022.05.01

МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал хийлээ

МҮЭ-ийн Холбоо Олон Улсын Ажилчдын эрхийн өдрөөр, Монголдоо сайхан ажиллаж амьдрахыг уриалж ажилчдын үзэл бодол дуу хоолойг УИХ, Засгийн газар, Ажил олгогчдод хүргэлээ.

Өнөөдөр /2022.05.01/ Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Майн-1 тохиож байна. Энэ өдөр МҮЭ-ийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж амьдаръя” уриаг дэвшүүлж Сүхбаатарын талбайд иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цуглааныг амжилттай зохион байгууллаа.

Цуглаанд МҮЭ-ий холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлага, ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчид, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны удирдлагууд УИХ, Засгийн газар, Ажил олгогчдод иргэд хөдөлмөрчдийн шаардлагыг гардууллаа.

Уг шаардлагын хариуг 2022.05.15-ны дотор ирүүлэхгүй бол МҮЭ-ийн холбооноос хуулийн хүрээнд шат дараатай тэмцлийн арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.