2023.11.02

Ж.Батсуурь: Төсөвтэй ямар холбоотой болоод хуулиудын суурь бүтцүүдийг өөрчлөөд байгаа юм!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Ихэнх хүмүүс төсөв яриад байна. Сангийн яам нэг зүйлийг дараагийн удаад анхаармаар байна. Дагасан хуулиар тухайн хуулийн концефцийг өөрчлөх зүйлүүд их орж ирж байна.

Тухайлбал, хоёр хуулийн заалт хоорондоо утга төгөлдөр бус харин эсрэгээрээ байна. Дагасан хуулиудыг хараад байхад дандаа дарга анги руу дээшээ дэвшсэн албан тушаал, цалин. Онд нь багтааж цалингийн үлдэгдэл урсгал зардлын үлдэгдлийг хуваарилах зүйлүүдийг дагасан хуулиар оруулж ирээд байх юм. Үүнийг болих хэрэгтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр худалдах ёстой гэсэн шийд гарсан. Одоо харин заавал биржээр арилжих ёсгүй гэх юм! Ийм орон гаран хууль байж болохгүй. Газрын хууль орж ирэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт нутгийн захиргааны байгууллагын явуулдаг тэр үйлдлүүдийг бүгдийг татаж авах хэмжээний өөрчлөлт оруулж ирж байна.

Ийм байдлаар бүх хуулиудыг сэглэж байна. Үнэт цаасны тухай хууль дээр ямар нь цахим, ямар нь цахим бус болгох гээд байна вэ?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан