2022.08.30
Ж.Батжаргал: Тухайн асуудал хариуцсан сайд нарын ажил үүргийг тодорхой гаргах нь зүйтэй
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо.
Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Бүтэц бол чиг үүрэг, чиг үүргээ зөв зохицуулсан эрх зүйн зохицуулалттай байх ёстой. Энэ үүднээс жишээ нь Түгжрэл, агаарын бохирдол бууруулах чиглэлээр асуудал хариуцаж байгаа сайдын эрх зүйн чиг үүргийг тодорхой болгож өгөхгүй бол бусад салбарууд дээр очиж түгжээ үүсэх вий. Нэгэнтээ бүтэц бий болгож байгаа бол тэр хүний чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож өгөх ёстой.
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22