2016.07.23

Засгийн газрын ажил бол зэрэмдэглэж болохгүй ажил шүү

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Засгийн газрын ажил бол олон ажлыг зэрэг санаачилж, хүчээ үзэж, зэрэмдэглэж болохгүй ажил шүү. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд аливаа асуудлыг санхүү хөрөнгийн хэмжээнд тохирсон байдлаар цөөн ажлуудыг төгс хийх хэрэгтэй”.