2025.06.23
Ж.Золжаргал: Засгийн газрын бүтцийн тухай хууль орж ирэх үү?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах асуултыг Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулаа.
Бүрэлдэхүүний тухай хууль, бүтцийн тухай хууль орж ирэх юм болов уу? Инновац технологийн бодлого хэрэгжиж өгөхгүй, санхүүжилт нь байхгүй ойлгомжгүй байгаад байгаа. Энэ чигээрээ байж байгаад 2028 он хүртлээ шинэ дүрмээрээ учраа олох гэж үзнэ гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл энэ дээрээ нэг шийдэл гаргах гэн ажиллах юм болов уу?
Сургалт судалгаа, шинжлэх ухаан, технологи, инновац гээд, дараалал нь сургалт судалгаа нь Боловсролын яаманд, шинжлэх ухаан нь эдийн засаг хөгжилд, инновац нь инновац, цахим хөгжил, инновац, харилцаа холбоо гэдэг 3 яаман дээр очоод даргууд нь өөр өөр харьяалалтай санхүү нь өөр болчхоод, хоорондоо нэлээн хэцүү байгаад байна. Хүлээлт байгаад байгаа. Нэгэнт тогтчихсон бүтэц гээд эцсээ хүртэл явах гэж байна уу. Эсвэл үүн дээр ажиллах бодол байгаа болов уу?

Сэтгүүлч
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22