2016.07.23

Ойн тухай хууль батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ойн тухай хууль батлагдаад одоо жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэтэл Байгаль орчны яам холбогдох журмыг нь гаргаж өгөөгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Тусгай хамгаалалттай газраас зарим газар нутгийг чөлөөлөх асуудлыг анхаараарай” гэлээ.