2016.07.23

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаараасай

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, төсвийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаараасай гэж хүсч байна. Орон нутгийн хөгжлийн сантай болсноор орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдсэн”.