“Ахмадаа хүндэлье - 2022” уулзалт боллоо
2022.03.19

“Ахмадаа хүндэлье - 2022” уулзалт боллоо

УИХ-ын гишүүүн Ж.Ганбаатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалтуудаа эхэллээ.

Эхний ээлжийн уулзалт өнөөдөр буюу 2022.03.19-ний өдөр болж, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 19, 24, 25-р хороодын 3200 гаруй ахмад Улаанбаатар паласын танхим дүүрэн ирж арга хэмжээндээ идэвхитэй оролцлоо.

Тэрээр “Ахмадаа хүндлэх нь бидэнд үе дамжин ирсэн сайхан соёл, хүмүүжил. Ахмад насыг нь, амьдралын их туршлага, түүхийг нь хүндэлж, хийсэн, хэлсэн бүхэн нь өнөөдрийн бидний сайн сайхныг бий болгосонд нь талархсан залуу хүний сэтгэлээр энэ арга хэмжээгээ хийсээр уламжлал болсон” хэмээлээ.

Ахмадууд дүүргээсээ сонгогдсон гишүүнийхээ ажлын тайланг сонсож, дүүрэг хороондоо хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, урлагын тоглолтоор сэтгэлээ баясгажээ.

Ж.Ганбаатар гишүүн дараагийн уулзалтуудаа дөрөв дүгээр сард хийж, бусад хороодын ахмадуудтайгаа уулзахаар төлөвлөсөн байна.