Хөвсгөл аймгийн ахмадын асрамж үйлчилгээний төв шинэ байртай болно
Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төв нь нийт 39 асруулагчтай, 25 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус төв нь 1975 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт Хөвсгөл аймаг дахь аймаг дундын "Улсын асрамжийн газар" нэртэйгээр байгуулагджээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус төвд очиж ажиллахдаа Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын шинэ байрны асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Шинэ барилгын зураг төслийн ажлыг орон нутгийн захиргаа хариуцаж, барилгын ажлын төсвийг ХНХЯ ирэх оны төсөвт суулгахаар боллоо. Мөн тус ахмадын асрамжын төвийн ажилчдын ангилал, цалингийн зэрэглэлийн асуудлыг дахин хэлэлцэнэ.
Б.Жаргалмаа гишүүн СХД-ийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн урласан хөөрөгний даалинг ахмадууддаа бэлэг болгон өгчээ.