2022.03.02

Орхон аймгийн ахмадуудтай уулзлаа

Ахмадын настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Орхон аймгийн ахмадуудтай уулзлаа.

Өнөөдрийн уулзалтад аймгийн Ахмадын хорооноос долоон санал дэвшүүлэн бичгээр өглөө. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагууд Ахмадын сантай байж түүндээ хуримтлал үүсгэж байхаар Ахмад настны тухай хуульд заасан байдаг. Үүний хэрэгжилт хангалтгүй байна
  • Хэвтрийн өвчтэй ахмадуудын асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдний өргөн хэрэглэдэг эмийг хямдруулах
  • Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих. Үүний тулд аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ахмадуудын бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг сүлжээг бий болгох
  • Мэргэжлээс шалтгаалах өвчин, хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарсан иргэдийг Ахмад настны тухай хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах зэрэг санал хүргэсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. Тэрээр Орхон аймгийнхаа ахмадуудтай өнөөдөр /2022.03.02/ ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХНХЯ-ны ТНБД Ч.Өнөрбаяр тэргүүтэй албаны хүмүүстэй оролцлоо.