Баянгол дүүргийн ахмадын уулзалт түр хугацаанд хойшлогдлоо
2022.01.17

Баянгол дүүргийн ахмадын уулзалт түр хугацаанд хойшлогдлоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо 12 мянган ахмадыг хүлээн авах хүндэтгэлийн уулзалтаа түр хугацаагаар хойшлууллаа. Гишүүний зүгээс Сар шинийн баярыг тохиолдуулан уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байсан юм.

Тэрээр "Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ахмадуудтайгаа хийх уулзалтаа түр хугацаагаар хойшлуулахаас аргагүй боллоо. Халдварын тархалт буурч, цаг дулаарах үеэр буюу 3 дугаар сард арга хэмжээгээ зохион байгуулах болноо. Та бүхэн минь халдвар хамгааллын дэглэмээ сахин, халуун ам бүлээрээ сайхан шинэлээрэй" гэлээ.

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж буй. Учир нь "Ковид-19"-ийн шинэ хувилбарын тархалт дэгдэж, өвчлөлийн оргил үе нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн юм.