2022.01.11
Ж.Ганбаатар: Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк ямар бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна вэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
10 их наядын хөтөлбөр, Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулах Монголбанкны бодлогыг сайшааж байна.
2020 оны наймдугаар сард Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдахад төгрөг 12 хувь байсан бол 2022 онд хадгаламжийн хүү 5.4 хувь болж буурсан. Үүний цаана иргэд боломжийг алдаж байгаа. Харин зээлийн хүү 2020 оны наймдугаар сард 16.5 хувь байсан бол өнөөдөр 14.5 хувь болжээ. Хадгаламжтай харьцуулахад зээлийн хүү хангалттай буураагүй байна. Үүнийг анхаарна биз дээ.
Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк ямар бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна вэ?
Манай улстай адилхан улс орнуудын бодлогын хүү ямар байгаа вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.