С.Чинзориг: Банкуудын хэрэглээний зээлийн боловсронгуй болгох шаардлага байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
Зээлийн хүүг бууруулах бичиг баримт гаргах нь зүйтэй байх гэж үзэж байна. Гэхдээ ганц зээлийн хүү буруулах бус банкныхаа бүтээгдэхүүнийг боловсронгуй болгох тухай яримаар байгаа юм. Манайх шиг иргэдийн орлого, худалдан авах чадвар багатай орнуудын иргэдийн шууд орлогоор барьцаалан зээл олгодог /хэрэглээний зээл/ бүтээгдэхүүндээ өөрчлөлт оруулахгүй бол асуудал их гарч байна. Үүнээс бол тэтгэврийн зээлийг тэглэх, цаашид зээлийг жилд 1 удаа 6 сараас дээшгүй олгох гэдэг зохицуулалт хийсэн шүү дээ.
Тэгэхээр энэ хэрэглээний зээлийн боловсронгуй болгох, хугацаа, хүүтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Энэ саналыг бид ярих ёстой. Тэгэхгүй бол төрийн албан хаагч, малчид, ахмадууд нь бүгд зээлтэй амьдарч байна. Банкууд нь хамгийн амархнаар нь иргэдийн шууд орлогыг барьцаалаад зээл олгож байна. Асар урт хугацаатай, өндөр хүүтэй зээл олгож байна.
Монголбанкнаас асуумаар байна. Энэ бичиг баримт батлагдаад хэрэгжих боломж нь хэр байгаа юм. Өмнө нь бид иймэрхүү бичиг баримт баталсан санагдаж байна. Засгийн газрын хөтөлбөр, макро эдийн засгийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?. Мөн энэ бичиг баримт батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирэх боломж байна уу? Мөн Банк бус санхүүгийн байгууллагуудын хүүг буруулах боломжтой юу?