О.Цогтгэрэл: Бодит эдийн засаг уналттай байхад банкны салбар 100 хувийн өсөлттэй байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Зээлийн хүүг бууруулах бодлогын хэрэгжилтийн тухай яриа болж байна. Эцэстээ зээлийн хүү чинь бизнесийн өртөг, амьдралын санхүүгийн зардал хэр байгаа тухай яриа болж хувирах байх.
Өнгөрсөн хугацаанд зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан. Ингэснээр хадгаламжийн хүү буурч, хадгаламжийн хүү буурснаар санхүүгийн зах зээл рүү тодорхой урсгал явсан сайн талууд бий.
Нөгөө талаасаа асуудал дагуулсан тоонууд их харагддаг. Өнгөрсөн 2020 онд банкны салбар сектерээрээ 290 тэрбумын ашигтай ажиллаж байсан бол 2021 оны эхний 11 сарын байдлаар 490 тэрбумын ашигтай ажиллажээ гэсэн тоо байна.
Эдийн засаг нь 2020 онбд -5, одоо нэмэхтэй гарах юмуу, агшилттай байх юмуу, бизнесүүд нь хүндэрчихсэн, тээвэр ложистикийн зардлууд айхтар өссөн, бодит эдийн засгийн салбар нь ийм уналттай байхад банкны салбар нь үндсэндээ 100 хувиар өсчихсөн байгаа тоо чинь та нарын зээлийн хүү бууруулах стратеги доторх хүсч байсан үр дүнгүүдийн нэг мөн юмуу?
Бодит эдийн засаг хүнд байхад, банкны сектер 100 хувийн өсөлттэй, 500 тэрбумын ашигтай гэдэгт тайлбар өгөөч.
Хоёрдугаарт, оны төгсгөлөөр инфляци 10 хувьтай болчихлоо. Тээвэр ложистикийн гацаа саад нь хэвээрээ л байгаа. Он гараад бизнесийн идэвхжил болж, олон зүйл болно. Инфляци давж гарах нь байна. Инфляци өсөхөөр зээлийн хүүтэйгээ, зээлийн хүү бууруулж сарын 1 хувь болгоно гэсэн зүйлүүдэд чинь тээвэр ложистикийн саад яаж нөлөөлөх юм бэ?