![Д.Энхтуяа гишүүн Баянгол дүүргийн иргэдтэй уулзана](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/06/3323fe11e9595c09af38fe67567a9394.jpg)
2025.02.06
Д.Энхтуяа гишүүн Баянгол дүүргийн иргэдтэй уулзана
УИХ-ын 2024 оны намрын чуулган завсарлаж, гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзаж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан шинэ хууль тогтоомж, 14 мега төсөл болон Улс хоорондын гэрээ, хэлэлцээрийн талаар олон нийтэд мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийнхээ саналыг сонсох, ярилцах уулзалтыг зохион байгуулах гэж байна. Д.Энхтуяа гишүүн Баянгол дүүргийн 11, 23-р хорооны иргэдтэй энэ сарын 8-нд уулзах юм байна.