2021.11.15

СХД-ийн 176 дугаар цэцэрлэгийн дулааны асуудал шийдэгдлээ

СХД-ийн 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн бүлэг анх 2016 онд ашиглалтад орохдоо тухайн үед дулааны асуудлаа шийдэж чадаагүйгээс цахилгааны дөрвөн тень залган халаадаг байсан.

Уг цахилгаан тень цэцэрлэгийн бүлгийг бүрэн гүйцэд халаах боломжгүйгээс хүйтний улиралд хүүхдүүд даарч хөрөх үүний улмаас ханиад томуу, томуу төст өвчин тусах, эрсдэл их байсан.

Харин энэ асуудлыг шийдэхээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан, 31 дүгээр хорооны дарга Г.Бадамцэцэг, Нийслэлийн захирагчийн албаны хамт олон санаачлагатай ажилласан юм. Үүний үр дүнд тус цэцэрлэг иж бүрэн автомат цахилгаан халаагууртай болж цэцэрлэгийн хүүхдүүд тав тухай орчинд дулаахан өвөлжих боломжтой боллоо.Үүнд СХД-ийн 176 дугаар цэцэрлэгийн бяцхан шавь нар болон багш, эцэг эхчүүд талархал илэрхийлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn