ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагналаа
2021.10.29

ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагналаа

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст  ИТХ-ын Хурлын Хүндэт тэмдгээр шагналаа.

УИХ-ын Тамгын газрын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУ-ын Гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ц.Товуусүрэн, Монголын эмэгтэйчүүдийн сангийн хөтөлбөрийн захирал Ц.Даваадулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал нарыг нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд хүлээн авч уулзан ИТХ-ын Хурлын Хүндэт тэмдгээр шагналаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn