2021.11.01

Э.Бат-Амгалан: Ажлыг жижиг, том гэж ялгалгүй сэтгэл гарган ажиллаж байж иргэд, хувийн хэвшилтэйгээ хамт урагшилж, хөгжинө

Э.Бат-Амгалан гишүүний хувьд тойрогтоо тулгамдаж байгаа жижиг том бүх л асуудлыг шийдэх олон ажлыг дүүргийнхээ удирдлагууд, аж ахуй нэгж, иргэдийнхээ оролцоотой хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.

Баянзүрх дүүрэгт анх удаа “Хөгжлийн Зөвлөгөөн – 2021” болж Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл дүүргийн төлөөлөгч, удирдлагууд, Банк санхүүгийн байгууллага, Даатгалын компаниуд, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоод оролцлоо.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ зөвөлгөөний үр дүнгийн талаар хэд хэдэн зүйлийг онцоллоо.

  • Зөвлөгөөнөөр төр, иргэд, хувийн хэвшил, СӨХ-үүдийн уялдаа холбоог бэхжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн хамтарч бүрдүүлэх талаар ярилцсан.
  • Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-үүдийн зүгээс хог ачилт удаашралтай, тогтмол бус, орон сууцны байшин дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших тал дээр анхаарах, цаашлаад СӨХ-ийн ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал, сар бүр тогтмол цалинждаг хирнээ зээл авах боломжгүй байдаг учраас шаардлагатай банк, санхүү, даатгалын үйлчилгээг авах боломжтой эсэх талаар санал хүсэлтээ илэрхийлсэн.
  • Энэ үеэр дүүргийн 28 хорооноос 9 хороонд ангилаад хаядаг хогийн савыг хандивлаж, холбогдох зээл, даатгал, санхүүгийн асуудлыг хүрэлцэн ирсэн банк, даатгалын компаниудтай ярилцаж гарц гаргалгаа гаргаж өгөхөөр болсон.
  •  Цаашлаад холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт хийх, шинэчлэх шаардлагатай тохиолдолд асуудлыг хөндөнө.
  • Анхан шатанд анх удаа томоохон хэмжээний зөвлөгөөн болж байгаа. 400.000 орчим иргэнд үйлчилж буй Баянзүрх дүүргийн удирдлага, төрийн албан хаагчид хийж буй ажлаа жижиг, том гэж ялгалгүй сэтгэл зүтгэлтэй ажиллах ёстой. Тэгж байж төр, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо бэхжиж, дүүрэг орон нутгийн хөгжил урагшилна

хэмээн онцолсон юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn