Түймэрт нэрвэгдсэн малчдад эхний ээлжийн тусламж хүрлээ
2025.03.12

Түймэрт нэрвэгдсэн малчдад эхний ээлжийн тусламж хүрлээ

УИХ-ын гишүүн У.Идэрбат гишүүн У.Отгонбаярын хамт Зүүн бүсээс сонгогдсон гишүүдээ төлөөлөн Хөлөнбуйр суманд ажиллаж гал түймрийн гамшигт нэрвэгдсэн малчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байна.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дэргэд байгуулагдсан Шуурхай ажлын хэсгээс орон гэргүй болсон малчдад эхний ээлжийн тусламж болох иж бүрэн гэр, ор дэрсний хэрэгсэл, дулаан хувцас, хүнсний багц олгож байна. Цаашид малаа алдсан малчдыг дэмжиж малжуулах хөтөлбөрт хамруулах, айл бүр үлээгчтэй болох, гал түймрийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах юм байна.