Улс төрийн ууган хүчин МАН энэ удаагийн сонгуулиар Ард Түмэнтэйгээ ХҮЧЭЭ НЭГТГЭН оролцож байна
2020.06.07

Улс төрийн ууган хүчин МАН энэ удаагийн сонгуулиар Ард Түмэнтэйгээ ХҮЧЭЭ НЭГТГЭН оролцож байна

Түүхт 100 жилийнхээ ойг угтах гэж буй Монгол Ардын Нам энэ удаагийн сонгуульд намын дарга, МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр удирдуулан, түүний хийж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлыг хамтран үргэлжлүүлэх үүрэг даалгавар аван сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, түүний илгээсэн багийг дэмжихийг Сонгинохайрханчууддаа хандан уриаллаа. Тэрээр хэлэхдээ:

"Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам нэгдүгээрт өндөр ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй, хэзээ ч эх орноо худалдахгүй хэмжээний төлөвшилтэй, хоёрдугаарт өндөр боловсролтой, гуравдугаарт иргэдээ төрд төлөөлөн ажиллах ажлын дадлага туршлагатай байх гэсэн үндсэн шалгуурыг тавьсан. Н.Учрал бол намайг МУ-ын Шадар сайд байхад миний зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр дээрхи шалгуурыг бүгдийг хангасан учраас би Сонгинохайрханчууд та бүхэндээ илгээлээ. Би дүүдээ итгэж байна. Бид хамтдаа нэг баг болон ажиллаж Монгол оронд эхлүүлсэн "их цэвэрлэгээ", "шинэчлэлт өөрчлөлт", "бүтээн байгуулалтыг" хамтран зүтгэж хэрэгжүүлэх болно" гэж хэллээ.

Би У.Хүрэлсүх даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа түүний дайчин эрэмгий, эх оронч, тууштай, хөдөлмөрч зан чанарыг хүндлэн биширч ирсэн. Цаашдаа ч түүнтэй хамтран олон зүйлийг хийж бүтээх болно гэдгээ Сонгинохайрханчуудынхаа өмнө амлалаа.

Монголчууд бие даасан, тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаа улам бүр батжуулан бэхжүүлж, хөгжлийн чиг хандлагаа бүрэн гүйцэд тодорхойлоход Монгол Ардын Нам ард түмэнтэйгээ ХҮЧЭЭ НЭГТГЭХ болно.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!