19-р тойрог Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Баттөмөр Орхон сумын иргэдтэй уулзаж байна
2020.06.07

19-р тойрог Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Баттөмөр Орхон сумын иргэдтэй уулзаж байна

Монгол Улсын их хурлын сонгуулийн 19-р тойрог Дархан-Уул аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй #БААГААГИЙН_БАТТӨМӨРИЙН иргэд сонгогчидтой хийх уулзалт Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдтэй уулзах уулзалтаар үргэлжилж байна.

Орхон сумын Энх тал багийн Бүрэнтолгой хэсгээс эхэллээ. Монгол Ардын намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Жимс ногооны анхны сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан Орхон сум нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх тохиромжтой үржил шим сайтай хүрэн бор хөрстэй. Цаашид Орхон сумыг газар тариалангийн бүс нутаг болгон өргөжүүлж, иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах бүрэн боломжтой гэдгийг иргэд ярьж байна.

Орхончуудад тулгамдсан олон асуудлыг шийдэх шийдэл Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа тул Монгол ардын намаас нэр дэвшигч БААГААГИЙН БАТТӨМӨРИЙГ #ОРХОНЧУУД багаар нь дэмжихээ хэллээ. #ОРХОНЧУУДТАЙГАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!