2020.06.05
СХД-ийн 31-р хороо, үдээс хойш 39 дүгээр хорооны иргэдтэйгээ уулзлаа
Өнөөдрийн уулзалтууд үргэлжилж байна.
Үдээс өмнө СХД-ийн 31-р хороо, үдээс хойш 39 дүгээр хорооны иргэдтэйгээ уулзлаа. Өнөөдрийн уулзалтууд бид ярихаас илүүтэй иргэдээ сонссон, харилцан ярилцсан, халуун дотно уулзалтууд өрнөлөө.
Иргэд биднээс их юм хүсээгүй ээ. Гагцхүү нуруу тэнэгэр, амар тайван, аюулгүй, энх тунх амьдруулах орчин, нийгмийг бий болгоосой л гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бүхэн эргээд л бидний хариуцлага гэж зүйлтэй холбогдоно. Төр нь төрийн хариуцлагаа үүрч, иргэн нь иргэний хариуцлагатай байх аваас тал бүртээ хариуцлага дээр тулгуурласан нийгэм бүрдэх нь лавтай.
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг шиг нэг хүний хариуцлага нөгөө хүний хариуцлагаас шууд хамааралтай. Нийгмийн хариуцлага төрийн хариуцлагатай нягт уялдаатай. Тиймээс иргэдээ нуруу тэнэгэр, амар тайван, аюулгүй аж төрөх нийгмийг бүтээхийн тулд ХАРИУЦЛАГА гэж зүйлийг нэн түрүүнд тавих ёстой юм.
Яг одоо 41 дүгээр хорооны иргэдтэйгээ Хамбын овооны урд энгэр дэх тоглоомын талбайд уулзах гэж байна.