Нэр дэвшигч Ж.Ганбаатар “Нарны хороолол“-ын иргэд сонгогчидтой уулзаж байна
2020.06.04

Нэр дэвшигч Ж.Ганбаатар “Нарны хороолол“-ын иргэд сонгогчидтой уулзаж байна

2020 оны УИХ-ын сонгуульд 26-р тойрогт нэр дэвшиж буй Ж.Ганбаатар туслахын хамт өөрийн биеэр нэрийн хуудсаа тарааж байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн Фэйсбүүк хуудсанд сэтгэгдэл бичиж, мэдээлжээ.

Тэрбээр, “Ж.Ганбаатар сонгуульдаа идэвхтэй оролцоорой гээд туслахтайгаа, хоёулахнаа нэрийн хуудсаа тарааж явна. Өглөө эрт. Хүмүүст их таалагдаж байгаа бололтой.

Надад ч бас таалагдлаа. Том намын нэр дэвшигч гэхэд энгийн сайхан сурталчилгаа. Зарим нэр дэвшигч том том туг барьсан, бөөн камертай, сүрэг хүн дагуулчихсан гудамжаар явах” гэж бичсэн байна.