С.Эрдэнэ: Нэг нийгмээс нөгөөд шилжих явцад хохирсон иргэдээ төр харж үзэх ёстой
2012.05.21

С.Эрдэнэ: Нэг нийгмээс нөгөөд шилжих явцад хохирсон иргэдээ төр харж үзэх ёстой

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын түвшинд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хөдөлмөрийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэжбайна. Энэхуулийн төслийн гол агуулга нь юу вэ?

-Нийгмийн шилжилтийн үе өнөөдөр бүрэн дуусаагүй байна. Ялангуяа иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд төгс төгөлдөр болоогүйгээс олон хүн амьжиргааныхаа эрсдлийг даах чадваргүй байна. Үүний тод жишээ гэвэл 1990-1995 онд олон мянган иргэн ажилгүй байсан явдал. Ингэхдээ өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон байдаг. Тухайн үед олон үйлдвэр. завод хаалгаа барьж татан буугдсан. Харамсалтай нь тухайн үеийн гөр засаг ажилгүй болсон иргэдийнхээ талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй зөнд нь орхисон. Ингээд эдгээр иргэдийн ажилласан жил байхгүй болж тасарсан. Тиймдээ ч тухайн үед олон мянган хүн ажил эрхлээгүй юм шиг харагдаж байгаа, Харин нөгөө талаас нь аваад үзвэл тухайн үед манай улсын нийгэм эдийн засагт маш  том үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Бидний ярьдгаар ганзагын наймаачдын бүхэл бүтэн арми байлаа. Тэдний ажил хөдөлмөр дээр Монгол орны импортын бараа таваар тогтож байсан. Тэгэхээр энэ утгаар нь авч үзвэл хувиараа бизнес эрхэлсэн иргэд ихээхэн чухал ажил гүйцэтгэж улс орныхоо хөгжилд чамгүй хувь нэмэр оруулсан байгаа юм. Харамсалтай нь тэд хууль ёсны ажил эрхэлж байсан гэж хөдөлмөрөө бүртгүүлж чадаагүй. Тиймээс төр гаргасан алдаагаа залруулах ёстой. Ингэхдээ нийгмийн даатгалыг нь нөхөн бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс миний бие 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан юм.

-Ер нь ийм байдлаар хохирсон хичнээн иргэн байдаг юм бол. Тооцоо судалгааг хэр хийсэнбэ?

-Нийт260-270 мянган иргэн энэ хүрээнд хамаарч байгаа. Энэ хууль дотроо хоёр хэсэгт хуваагдаж байна. Нэг нь 1990-1995 онд ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүсийн хөдөлмөрийг нөхөн тооцъё гэдэг асуудал. Харин хоёр дахь нь 1995 оноос нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсон байдаг. Энэ тогтолцоо бий болсон ч эхний таван жилдээ нийгмийн даатгалын тогтолцоо, үүнтэй холбоотой хуулийг манайхан огт ойлгоогүй, Монголд огт байгаагүй тогтолцоог. нэвтрүүлсэн гэсэн үг. Үүнийг манай иргэд 2000 он хүртэл таван жил ойлголгүй явсан байдаг. Төрөөс хууль сурталчлах ажлаа ч хийж чадаагүй. Үүнээс улбаалан таван жилийн хугацаанд 700 гаруй мянган хүн нийгмийн даатгалын шимт-гэлээ төлөлгүй тасарсан байгаа юм. Энэ асуудал иргэдээс мөн л шалтгаалаагүй. Тэгэхээр эдгээр иргэдийн даапуулагч өөрөө төлөх ёстой 10 хувийг нь төлүүлж тасалдсан таван жилийг нь нөхөн тооцох эрхийг нь хуулиар олгож өгье гэж байгаа. Тэгэхэд нэг иргэнээс 80 гаруй мянган төгрөг л гарах юм байна лээ. Иргэн хүн өөрөөсөө 80 мянган төгрөг харамлаж насны эцэст тэтгэвэргүй сууж байснаас шууд төлөөд бүртгүүлэх боломжтой. Энэ хоёр заалтын агуулгаар аваад үзэхэд нэг сая шахам иргэд 5-10 жил ажилласан нь тооцогдох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Ингэхээр халамжийн тэтгэлэг авч байгаа иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн бүрэн тэтгэврийн хэмжээ гээ тогтоолгох боломжтой болно. Бүрэн тэтгэвэр авч байгаа иргэн тэтгэврийнхээ хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Гэхдээ хуулийнхаа хүрээнд нийгмийн даатгалаа төлөлгүй явсан иргэдийн буруу баймаар юм. Яагаад заавал төр энэ асуудлыг нь хариуцах ёстой юм бэ?

-Ер нь төрдөө гээгдчихсэн олон мянган иргэн байна. Харин хэн нэгэн тэтгэвэрт гарна гэдэг тухайн хүнд асар их эрсдэл ирнэ гэсэн үг. Биологийн насны хувьд, ажил эрхлэх боломжийн хувьд ч тэр ижилхэн. Ялангуяа зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед ахмадууд аль болох бие дааж амьдрах сонирхолтой болсон. Үр хүүхдээ бушуу, түргэн тусад нь гар; гаж байна. Ийм цаг үед тэтгэврийн насны хүмүүсийг нийгмийн даатгалаар нь сайн дэмжиж өгөх ёстой. Энэ бол төрийн үүрэг. Гэхдээ ийм зүйлийг ярилаа гээд бас нэг зүйлийг онцлох ёстой. Энэ нэг сая орчим иргэн хуулиар хүлээсэн үүргээ хүлээлгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн бол шал өөр. Гэтэл 1990-2000 оны хооронд хөдөлмөр эрхэлсэн жилээ бүртгүүлж чадалгүй хохирсон нь тухайн үеийн нийгмийн байдлаас хамаарсан хэрэг. Тэгэхээр төр хуулийн зохицуулалтаар үүнийг хийж өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Хууль батлагдвал төрөөс хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ. Бас ямар шат дараатай ажлуудыг хийх бол?

-Яг өнөөдрийн хувьд сая шахам иргэний ажилласан жилийг нөхөн тооцсоноор улсаас мөнгө гарахгүй. Яваандаа хүмүүсийн ажилласан жил нөхөгдөөд ороод ирэхэд Тэтгэврийн даатгалын санд бага зэрэг ачаалал үүснэ. Гэхдээ энэ хуулийг санаачлахдаа эдийн засгийн боломжоо бас судалж үзсэн. Энэ жилийн хувьд манай эдийн засгийн өсөлт 17 хувьтай байлаа. Сая чуулганаар 2013 оны төсвийн хүрээг ний мэдэгдлийг хэлэлцэхэд 19 хувьд хүрэхээр байна лээ. Тэгэхээр эдийн засгийн энэ өсөлтийг нийгмийн халамж, даатгал руу зөв бодлогоор чиглүүлэх ёстой юм. Жишээ нь Хүний хөгжил сангаар 21 мянган төгрөг тараагаад ямар үр дүнд хүрч байна вэ. Энэ мөнгөөр амьдарч байгаа нийгмийн цөөнх байгаа байх. Гэхдээ ихэнх иргэд 21 мянган төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа юм гэдгийг ойлгох нь чухал. Жишээ нь оюутнууд шоунд, нэг хэсэг нь архинд гэх мэтээр зарцуулж байгааг бид бэлээхэн харж байна. Энэ бүхний ард үндэсний архины үйлдвэрт томоохон хөрөнгө оруулалт орж байгаа Юм. Бас нэг хэсэг нь энэ мөнгөөр Эрээн рүү явж хямд бараа таваар зөөж байна. Бас л урд хөршийн хотуудыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт болоод байгаа. Ийм тийм мөнгө цацалгүйгээр зөв бодлого тодорхойлж хэрэгтэй зүйлд зарцуулъя гээд байна. Цэцэрлэг, эмнэлэг барих хэрэгтэй байна. Дээр нь нийгмийн даатгалын нэрийн дансанд мөнгө байдаггүй. Зөвхөн бичилтээр бодогддог" системд байна. Үүнийг мөнгөтэй болгоё. Хөрөнгө оруулалтыг илүү хүчтэй нэмье. Даатгуулагч тэтгэвэрт гарахад тухайн хүн хэрэглээгээ бүрэн хангах мөнгөн хуримтлалыг бий болгож өгье л дөө. Тэгэх аваас энэ бодит хөрөнгө оруулалт байх болно.

-Бүртгэл судалгаа гээд ажил их шаардагдах уу?

-Энэ асуудалд бас л тооцоо судалгаа хийсэн. Тэгж их төрөөс олон ажил үйлчилгээ шаардагдахгүй. Зөвхөн 1990-2000 онд нийгмийн даатгалаа төлж хөдөлмөр, ажил үйлчилгээгээ бүртгүүлж чадаагүй хөдөлмөрийн насны иргэдийг гаргаж ирээд л хуулийн хүрээнд асуудлыг шийдчихнэ. Угаасаа хууль батлагдаад ажил эхлэхээр иргэд Өөрсдөө хөөцөлдөж асуудлаа шийдээд явчих бүрэн боломжтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.