2012.11.15

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-аас батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль  өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох боломжтой болж байгаа юм.

Хуульд заасан дээрх хугацаа нь нийгмийн шилжилтийн үе байсан болохоор энэ хугацаанд иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, завсардсан.

Нэг ёсондоо ирээдүйгээр баталгаажуулах эрсдэлд орсон. Үүнд төр анхаарлаа хандуулах ёстой байсан ч анхаараагүй. Тиймээс энэ хуулийг санаачлан батлуулсан юм гэж Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн юм.

Энэ хуульд хамрагдаж, ажил хөдөлмөр, эрхлээгүй жилээ тооцуулахын  тулд ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байсан гэдгийг нотлох баримт, хөдөлмөрийн дэвтрийг авчирч, харьяа сум, дүүрэг, аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргах ёстой аж. Хэрэв хөдөлмөр эрхэлж байсныг нотлох баримт бичиг байхгүй бол шүүхийн шийдвэрээр тогтоолгох боломжтой юм байна.

Өнөөдрийн тэтгэврийн тухай хуулийг эрэгтэй хүн 60 нас, 20 жил ажилласан байх шаардлагатай.

Гэтэл тэтгэвэрт гарах нас нь болчихоод байхад ажилласан жил хүрэхгүй бол дээрх хуульд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, завсардсан хугацааныхаа шимтгэлийг нөхөн авч болох юм.

Ингэхийн тулд иргэн тухайн үеийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 10 хувийг нь өөрөө төлөх учиртай.

Өнөөдрийн байдлаар энэ хуулийн хүрээнд нэг сая орчим иргэнд ажилласан жил дээр нь 10 жил нэмэгдэх боломжийг нээж өгч байгаа гэдгийг салбарын сайд С.Эрдэнэ хэлсэн.

Ажилласан жилийг тооцсоноор хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа хүн бүрэн тэтгэвэр авч, бүрэн тэтгэвэр авч байгаа нь тэтгэврийн мөнгө нь нэмэгдэх боломжтой болох юм.

Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр улсын төсөвт хэдэн төгрөгийн ачаалал үүсэх асуудлыг судалж байгаа аж.

Судалгааны ажил ирэх оны наймдугаар сарын 1 хүртэл үргэлжилж эцсийн байдлаар тоогоо гаргах гэнэ. Үүнээс хойш иргэдээс өргөдөл гомдол хүлээж авахгүй, хуулийн хэрэгжих хугацаа дуусч байгаа аж.

Үүнээс хойш бүх судалгаанд үндэслэн 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдлийг нь олгож эхлэх юм. Ажилласан жилийг нөхөн тооцсоноор халамжийн тэтгэмж авч байсан хүн хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь бүрэн тэтгэвэр, бүрэн тэтгэвэр авч байсан нь авах мөнгө нь нэмэгдэх боломжтой аж.

Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэтгэврийн сангийн нэмэгдэх, эх үүсвэр шаардлагатай болно.

Тэгэхээр бүх бүртгэл судалгаа дууссаны дараа 2014 оны улсын төсөвт, нийгмийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлэх юм.

Ингэснээр 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хуулийн хүрээнд нэмэгдсэн мөнгөө авах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.